Самандбадраа - Уламжлалт эмнэлэг

Эмнэлэгийн танилцуулга

Самандбадраа эмнэлэг нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэхүү 13 жилийн хугацаандаа 15 ортой Дорно дахины уламжлалт анагаахын оношлогоо, эмчилгээний төрөлжсөн эмнэлэг болон хөгжиж, 60000 гариу иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Монгол улс дах уламжлалт анагаах ухааныг өв санг гадаад , дотоодын үйлчлүүлэгчиддээ илүү үр дүнтэйгээр хүргэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.

Бид Дорно дахины анагаах ухааны баялаг өвийг эмчилгээний арга барилдаа нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж, эмнэлэг доторх бүхий л өрөө тасалгааг Энэтхэгийн Вацу, Хятадын Фенгшүй энергийн онолд суурилан зохион байгуулсан ба  үүгээрээ дамжуулж үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн эдгэрэлтэд эерэг эрчим хүчний нөлөөг өгч байгаагаараадавуу талтай юм.

Манай хамт олон хамгийн шилдэг гэсэн эм эмчилгээг Олон улсын эрүүл мэндийн салбараас туршлага судлан нэвтрүүлж, өөрийн орны онцлогт тохируулан үйл ажиллагаандаа амжилттай нутагшуулж чадсан. Тухайлбал Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаан хамгийн шинэлэг, үр дүнтэй эмчилгээ болох Широдара, Нетра тарпана, Басти эмчилгээ, Тайландын иогийн дасгал, сунгалттай массаж, Төвдийн анагаах ухааны Ёгчой буюуу Шидэт саваа, Ла энергийн эмчилгээ, Буддызмын нууц тарнийн ёсны эмчилгээ, Буддын шашны уламжлал дах бясалгал, иогийн эмчилгээ зэрэг юм.

Мөн Самандбадраа эмнэлэг нь Монгол улсдаа анхдагч уламжлалт эм эмчилгээний олон улсын стандарт ISO 9001:2015 -ын шаардлагыг хангасан эмнэлэг болж чадсан нь бидний амжилтын нэг хэсэг юм.

Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай