Самандбадраа - Уламжлалт эмнэлэг
Самандбадраа - Уламжлалт эмнэлэг
Самандбадраа - Уламжлалт эмнэлэг
Самандбадраа - Уламжлалт эмнэлэг
Бидний тухай

20 ЖИЛИЙН

Туршлагатай

Товч

Бидний тухай

Самандбадраа эмнэлэг нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэхүү 13 жилийн хугацаандаа 15 ортой Дорно дахины уламжлалт анагаахын оношлогоо, эмчилгээний төрөлжсөн эмнэлэг болон хөгжиж, 60000 гариу иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Монгол улс дах уламжлалт анагаах ухааныг өв санг гадаад , дотоодын үйлчлүүлэгчиддээ илүү үр дүнтэйгээр хүргэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.

Бид Дорно дахины анагаах ухааны баялаг өвийг эмчилгээний арга барилдаа нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж, эмнэлэг доторх бүхий л өрөө тасалгааг Энэтхэгийн Вацу, Хятадын Фенгшүй энергийн онолд суурилан зохион байгуулсан ба  үүгээрээ дамжуулж үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн эдгэрэлтэд эерэг эрчим хүчний нөлөөг өгч байгаагаараадавуу талтай юм.

Манай хамт олон хамгийн шилдэг гэсэн эм эмчилгээг Олон улсын эрүүл мэндийн салбараас туршлага судлан нэвтрүүлж, өөрийн орны онцлогт тохируулан үйл ажиллагаандаа амжилттай нутагшуулж чадсан. Тухайлбал Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаан хамгийн шинэлэг, үр дүнтэй эмчилгээ болох Широдара, Нетра тарпана, Басти эмчилгээ, Тайландын иогийн дасгал, сунгалттай массаж, Төвдийн анагаах ухааны Ёгчо буюу Очирт саваа, Сүлдний энергийн эмчилгээ, Буддызмын нууц тарнийн ёсны эмчилгээ, Буддын шашны уламжлал дах бясалгал, иогийн эмчилгээ зэрэг юм.

Мөн Самандбадраа эмнэлэг нь Монгол улсдаа анхдагч уламжлалт эм эмчилгээний олон улсын стандарт ISO 9001:2015 -ын шаардлагыг хангасан эмнэлэг болж чадсан нь бидний амжилтын нэг хэсэг юм.

Aлсын хараа

Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний өв санг дэлхийн эрүүл мэндийн салбарт таниулах, нэгтгэх

Эрхэм зорилго

Бие, оюун ухаан, сэтгэлийг уялдуулсан уламжлалт анагаахын эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг өндөр мэдлэг, чадвар бүхий эмч, мэргэжилтнүүдэд түшиглэн дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахад ДЭМЖЛЭГ үзүүлж ажиллана.

Самандбадраа - Уламжлалт эмнэлэг
Самандбадраа - Уламжлалт эмнэлэг

Стратегийн чиглэлүүд

Бид зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлүүдийг баримтлан ажилладаг.

Самандбадраа - Уламжлалт эмнэлэг

Үнэт зүйлс

Самандбадраа - Уламжлалт эмнэлэг
Самандбадраа - Уламжлалт эмнэлэг

Чанарын бодлого

БИД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ДОРНО ДАХИНЫ АНАГААХ УХААНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН АЮУЛГҮЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЗҮҮЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭН, ХҮН БА БАЙГАЛД ЭЭЛТЭЙ ЭМ ЭМЧИЛГЭЭ, ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ, ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ БИЙ БОЛГОН АЖИЛЛАНА.