Самандбадраа - Арура органикс
Арура органикс

Арура органикс

Хүндэт үйлчлүүлэгч танаа,

Хэрвээ та манай бүтээгдэхүүнийг сонирхож, сонгон авч байгаа бол бидэнд ижил төстэй зүйл байна. Та бид өөрсдийн бие махбод, оюун санаа, гэр бүл, ажил хөдөлмөр, идэж буй хоол унд зэрэгтээ илүү анхаарал тавьж байгаагаараа ижил төстэй хүмүүс юм.

Бид таныг өөрийнхөө амьдарч буй цаг хугацаандаа хүндэтгэлтэй хандаж байгаа хүн гэдгээр нь тань
байхархаж байна. Иймээс манай баг хамт олон эрүүл органик зүйлийг сонгон хэрэглэглэдэг үйлчлүүлэгч нартаа зориулж бүтээгдэхүүн бүрээ хайр энэрэлээр дүүрэн урлаж хийдэг билээ.

Танд аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Хүндэтгэсэн,
Ц.Есөн-Эрдэнэ Компанийн үүсгэн байгуулагч
Б.Нармандах Гүйцэтгэх захирал
“Арура органикс” брэндийн баг хамт олон

Самандбадраа - Уламжлалт эмнэлэг
Самандбадраа - Уламжлалт эмнэлэг

Алсын хараа

Байгалийн шийдэл

Таны эрүүл мэндийн асуудлыг байгалийн эмчилгээнд түшиглэн аюулгүй, үр дүнтэй, хүртээмжтэй аргаар шийднэ.

Байгальд дурлах

Байгаль эх бидэнд маш ховор нандин анагаах чадалтай ургамлын зүйлсийг бэлэглэсэн. Хүмүүс ургамлын эмчилгээний гайхамшгийг мэдэрч байгальдаа эргэн дурлаж эхэллээ. Бид уламжлалт анагаах ухааны ургамлын эмчилгээнд түшиглэн хүн төрөлхтнийг эрүүл мэндээ хамгаалахад туслах, арга ухааныг заан сургах зорилготой.

Уламжлалт анагаах ухааны шинэ эрин

Монголчууд бид өнө эртний анагаах ухааны өв уламжлалтай. Ургамлын эм нь ихэвчлэн нунтаг хуурай хэлбэртэй, бага зэрэг гашуун амттай байдаг. Тэгвэл бид ургамлын эмийг хүний өдөр тутмын хоол хүнсний болон ахуйн хэрэгцээнд нийцүүлэн шингэн, тосон, усан хэлбэрт оруулж ууж хэрэглэхэд таатай амттай байхаар өөрчлөн хөгжүүлж, орчин цагийн шинжлэх ухааны арга барилд нийцүүлэн гаргаж ирсэн нь давуу тал юм.

Эрүү амьдрал - Ургамлын амьдрал

Ургамлын эмчилгээ бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг. Тиймээс эрүүл амьдрахын тулд “Өдөр тутмын амьдрал”- аа – Ургамлын амьдрал”-тай хослуулах нь цор ганц шийдэл юм.

Самандбадраа - Уламжлалт эмнэлэг
Самандбадраа - Уламжлалт эмнэлэг

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний уриа

Аюулгүй, үр дүнтэй, органик эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бий болгох

Бидний менежмэнт

Уламжлалт анагаах ухаан бол 5000 жилийн түүхтэй эрүүл мэндийн тогтолцоо бөгөөд тэр чигтээ амьдралын шинжлэх ухаан, урт наслах ухаан юм. Орчин үеийн амьдралын хэв маяг, байгаль орчны өөрчлөлт, хоол тэжээлийн нөхцөл байдал маш хортой болж байгаа энэ үед аливаа өвчин зовиур, бэрхшээлийг даван туулахын тулд ургамлын анагаах ухаанд суурилсан “Арура органикс” брэндийг бий болгосон юм. Уламжлалт анагаах ухааны үзэл баримтлал, оношлогоо, эм эмчилгээг хамгийн дээд түвшинд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа нь бидний амжилтын нууц юм. Та өөрийгөө хайрладаг, өөртөө цаг зав гаргадаг хүн байх ёстой. Тиймээс бид таныг халамжлах бүхий л зүйлсийг урлаж байна.

Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай