Самандбадраа эмнэлгийн зөвлөх Л.Баттогтох эмчийн хөтлөн явуулдаг “биеийн энергийн цэгүүдийг цэвэрлэх” , “оюун санааг тайвшруулах” 2 дах удаагийн цуврал хөтөлбөр өнөөдөр өндөрлөлөө.

Энэхүү хичээл нь мэдрэхүйн эрхтнүүд болон дотоод эрхтний үйл ажиллагааг сайжруулах, дотоод эрхтнийг тэнцвэржүүлэх зорилготой амьсгалын дасгал, иог, өөртөө массаж хийх техник зэргээс бүрддэг.

Энэ сургалтаар суралцагчид маань нарийн биеийн суваг, энергийн талаар ойлголт авч, эмчилгээний тусгай хэрэглээт хорин дөрвөн дасгал, 5 мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааг сэргээх тарнийн эмчилгээ зэргийг сурч, дадлага хийлээ.

Эдгээр бясалгал, тарни, иогийн эмчилгээ нь Буддын шашны Дүйнхорын уламжлалаас үүдэлтэй гэдгээрээ онцлог юм.
Та бүхэн 11-р сарын сургалтад хамрагдахыг хүсвэл

88092523 утсаар мэдээлэл авна уу.
Post Views: 78