Брагшун ба түүний зөв хэрэглээ

  • Брагшун бол зуны халуун саруудад уул хаднаас хайлж урссан чулуулгийн давирхайлаг ханд юм. Эмийн чанар агуулсан энэхүү бодисыг цэвэршүүлэн ялгаж, эмчилгээний зорилгоор ашигладаг.
  • Цэвэр органик Брагшун нь Гималайн нуруу, Кашмир , Төвдийн өндөрлөг нуруу, Афганистан, Орос, Хятад, Монгол, Бутан, Балба, Пакистан зэрэг орнуудад түгээмэл байдаг.
  • Брагшуны эмийн чанар нь эх үүсвэрээс хамаарч өөр өөр байдаг ба энэ нь ус, ойролцоох газарт ургадаг ургамал, чулуулаг, хөрс, температур, чийгшил гэх мэт хүчин зүйлээс шалтгаална.
    Өөрөөр хэлбэл газарзүйн өөрчлөлтөөс хамаарч өөр өөр найрлагатай байдаг гэсэн үг юм.
  • Брагшуны янз бүрийн зэрэглэлүүд байдаг. Брагшун авч хэрэглэхдээ нийлэг дуураймал биш, бордоо, идэвхгүй, хямд дүүргэгч агуулаагүй цэвэр байгалийн алтны зэрэглэлтэйг нь олж авах нь чухал юм.
  • Брагшунг зөв хэрэглэх нь дараах үр дүнтэй байдаг.
    – Эсийг шаардлагатай эрчим хүчээр хангаснаар бие махбодыг аливаа төрлийн стресс, ядраргаанаас ангижруулахад тусалдаг.
    – Тогтмол зөв хэрэглэх нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй тул залуужуулдаг.
    – Брагшуны найрлага дах Ацетилхолин нь тархины үйл ажиллагаа, ой санамж, анхаарал төвлөрөлд чухал үүрэгтэй нейротрансмиттер юм.
    -Мөн зүрхний эрүүл мэндэд тустай.
    Ялангуяа бэлгийн харьцааны янз бүрийн асуудлыг эмчлэхэд үр дүнтэй.
    ✳️Харин эмчийн заавар зөвлөмжгүй буруу хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлж хордлого, харшил үүсгэх эрсдэлтэй.
    ✳️Ашигтай үр дүнд хүрэхийн тулд хэрхэн яаж уух, зөв тунгийн талаар эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
    ✳️Брагшуныг хольж ууж болох зарим нэг орцуудын жагсаалтыг доор харуулав.
    👍Халуун сүү
    👍Шар тос эсвэл цөцгийн тос
    👍Түүхий зөгийн бал
    👍Гүнжидийн тос
    👍Кокосын тос, ургамлын цай, рашаан
    ✳️Брагшуныг хэзээ ууж болох вэ?
    Зуны улиралд уух нь илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ бусад улиралд ч мөн ууж болно.
    ✳️Бие махбодод ямар нэгэн гэмтэл учруулахгүйн тулд шаардлагатай тун хэмжээгээр авах ёстой.

 

  • Брагшун ууж эхлэх зөв тун
    Өдөрт нэг ширхэг будааны хэмжээтэй хэсгийг 100 мг шингэнтэй хольж ууна.
    ✳️Брагшун уух тунг тохируулахад дараах зүйлүүд чухал байдаг.
    👍Биеийн хэмжээ
    👍Биеийн жингийн индекс
    👍Ерөнхий эрүүл мэнд
    👍Бодисын солилцоо
    👍Хоол хүнс болон амьдралын хэв маяг
    👍Ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаа байдал
    Мэдээжийн хэрэг мэргэжлийн эмч танд энэ бүхнийг үндэслэн заавар зөвлөмжийг гаргаж өгөх болно.
    👉Брагшунтай хамт хэрэглэхээс зайлсхийх ёстой хэд хэдэн хүнс байдаг.
    Жишээлбэл:
    🍋Цитрус жимс
    Брагшун болон цитрус жимсийг хамт идэх нь ходоодны хямрал, хүчиллэгийг үүсгэдэг.
    🥩Мах эсвэл загас
    Брагшун хэрэглэж байхдаа мах, загасыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
    Ялангуяа сүүтэй хамт хэрэглэж байгаа үедээ мах идвэл хоол шингэхгүй болж арьсны харшил болон бусад эмгэг үүсэх эрсдэлтэй.
    🥕Улаан лууван
    Хэрэв та брагшунг сүүтэй хамт ууж байгаа бол энэ хугацаанд улаан лууван хэрэглэхээс зайлсхий. Мөн цагаан манжин ч бас тохиромжгүй юм.
    👩🏻‍⚕️👨‍⚕️Самандбадраа эмнэлэг: Зөвлөгөө мэдээллийн алба
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай