Туршлагатай
Самандбадраа эмнэлэг нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэхүү 13 жилийн хугацаандаа 15 ортой Дорно дахины уламжлалт анагаахын оношлогоо, эмчилгээний төрөлжсөн эмнэлэг болон хөгжиж, 60000 гариу иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Монгол улс дах уламжлалт анагаах ухааныг өв санг гадаад , дотоодын үйлчлүүлэгчиддээ илүү үр дүнтэйгээр хүргэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.
Бид Дорно дахины анагаах ухааны баялаг өвийг эмчилгээний арга барилдаа нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж, эмнэлэг доторх бүхий л өрөө тасалгааг Энэтхэгийн Вацу, Хятадын Фенгшүй энергийн онолд суурилан зохион байгуулсан ба үүгээрээ дамжуулж үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн эдгэрэлтэд эерэг эрчим хүчний нөлөөг өгч байгаагаараадавуу талтай юм.
Манай хамт олон хамгийн шилдэг гэсэн эм эмчилгээг Олон улсын эрүүл мэндийн салбараас туршлага судлан нэвтрүүлж, өөрийн орны онцлогт тохируулан үйл ажиллагаандаа амжилттай нутагшуулж чадсан. Тухайлбал Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаан хамгийн шинэлэг, үр дүнтэй эмчилгээ болох Широдара, Нетра тарпана, Басти эмчилгээ, Тайландын иогийн дасгал, сунгалттай массаж, Төвдийн анагаах ухааны Ёгчо буюу Очирт саваа, Сүлдний энергийн эмчилгээ, Буддызмын нууц тарнийн ёсны эмчилгээ, Буддын шашны уламжлал дах бясалгал, иогийн эмчилгээ зэрэг юм.
Мөн Самандбадраа эмнэлэг нь Монгол улсдаа анхдагч уламжлалт эм эмчилгээний олон улсын стандарт ISO 9001:2015 -ын шаардлагыг хангасан эмнэлэг болж чадсан нь бидний амжилтын нэг хэсэг юм.
Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний өв санг дэлхийн эрүүл мэндийн салбарт таниулах, нэгтгэх
Бие, оюун ухаан, сэтгэлийг уялдуулсан уламжлалт анагаахын эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг өндөр мэдлэг, чадвар бүхий эмч, мэргэжилтнүүдэд түшиглэн дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахад ДЭМЖЛЭГ үзүүлж ажиллана.
Бид зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлүүдийг баримтлан ажилладаг.
Уламжлалт анагаах ухааныг дэлхий даяар сурталчилж таниулах арга хэмжээг тасралтгүй хөгжүүлэх
Уламжлалт анагаахын оношлогоо, эмэмчилгээг орчин үеийн анагаах ухааны хөгжлийн түвшинд нотолгоонд суурилан үзүүлэхийг зорих
Хүний нөөцийн тогтвор шууршийг бүрдүүлж, нийгмийн хамгааллыг дэмжих
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган тусламж үйлчилгээг үзүүлж амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Бид зочломтгой зангаараа үйлчлүүлэгч бүрт танд тав тухтай, шинэлэг байдлыг мэдрүүлэх болно.
Шинжлэх ухааны бүхий л эрүүл мэндийн тогтолцоо, эмч нарыг хүндэтгэж өөрчлөгдөж буй цаг үетэй нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц, үзэл баримтлалыг шингээж ажилладаг.
Үйлчлүүлэгч болон тэдний ар гэрийнхэн манай хамт олонд илтгэл хүлээлгэсэн тул бид хүмүүнлэг, нийгмийн хариуцлагатай, ур чадвартай байхыг эрмэлзэнэ.Хүн бүрт өндөр чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхдээ стандартын шаардлагыг баримтална гэдгээ амладаг.
Бид Уламжлалт анагаах ухаан дахь дээд зэргийн чанартай тусламж үзүүлэхийн тулд ажилдаа тасралтгүй ахиц дэвшил гаргаж, шилдэг байдал, мэргэжлийн ур чадвар, шинийг эрэлхийлэхэд бүхнээ зориулж ажилладаг.
Бидний хийж буй үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг цогц байдлаар шийдэх боломжийг олгодгоороо онцгой.
БИД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ДОРНО ДАХИНЫ АНАГААХ УХААНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН АЮУЛГҮЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЗҮҮЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭН, ХҮН БА БАЙГАЛД ЭЭЛТЭЙ ЭМ ЭМЧИЛГЭЭ, ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ, ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ БИЙ БОЛГОН АЖИЛЛАНА.
All Rights Reserved.