Өөртөө хийх тай иогийн массаж – рэуси даттон

Уламжлалт Тайланд иог буюу Тайланд хэлээр Рэуси Даттон бол Тайландын өөрийгөө арчлах биеийн хөдөлгөөн хийх эртний дасгалын хэлбэр бөгөөд Уламжлалт Тайланд эмчилгээний нэгэн хэсэг юм.

Энэхүү систем нь амьсгалын дасгал, өөртөө иллэг хийх, өөрийгөө сунгах, бясалгах, дүрслэн бодох, дуулах, зогсох, суух, хэвтэх зэрэг олон төрлийн статик болон динамик хөдөлгөөн, дарааллаас бүрдэнэ.
Тайланд массажны нэгэн адил Рэуси Даттон нь амин чухал энергийг (Прана эсвэл Лом Пран) бие махбодод түгээдэг Сен шугамын эрчим хүчний сувгийн үзэл баримтлалд суурилдаг. Рэуси Даттон дасгалыг тогтмол хийснээр хүн амин чухал энергийн чөлөөт урсгалыг өдөөж, тэнцвэржүүлж, улмаар эрүүл бие, оюун санааг бий болгодог гэж үздэг.

Мөн Рэуси Даттон хийх нь тодорхой ашиг тустай байдаг. Жишээ нь цусны эргэлтийн системийг идэвхжүүлж, сайжруулж, зохицуулж, лимфийн систем болон хоргүйжүүлэлтийг дэмжих, дархлааны системийг идэвхижүүлж, энергийн түвшинг тэнцвэржүүлэх, бие махбодын болон сэтгэцийн стрессийг бууруулах, уян хатан байдлыг сайжруулах, тэнцвэрт байдал, булчингийн хүч чадал, тонусыг сайжруулах, хөдөлгөөн түүний хүрээг тэлэх, биеийн байрлалыг засахад түлхэц өгөх зэрэг чухал ач холбогдолтой.

Мөн цээж, гар, бугуй, өвдөг, хөл өвдөх, зовиурлах, нуруу, мөр, хүзүү өвдөх, толгой өвдөх, хоол боловсруулах эрхтний эмгэг, хараа муудах, толгой эргэх, хэвлийн базлалт, биеийн мэдээ алдалт, цагаан мах гарах, аарцаг, бэлэг эрхтний асуудал, өтгөн шингэний зохицуулалт, тэнцвэрт байдал болон бусад асуудлуудад чиглэсэн тодорхой дасгалуудыг хийснээр эмчилгээний зорилтот үр дүнд хүрнэ.

Төлбөр төлөх
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай