Таван мэдрэхүйн эрхтний дасгал, тарнийн бясалгал

Төвдийн анагаах ухаанд (түүнчлэн Хятадын уламжлалт анагаах ухаанд) бидний дотоод эрхтний цэцэг гэж нэрлэгддэг гадна мэдрэхүйн эрхтнүүд (чих, нүд, хамар, хэл, уруул) болон дотоод эрхтнүүдийн хоорондын хамаарлыг чухал гэж тодотгодог. цэцгээр мэдрэхүйн эрхтнүүдийг, цэцгийн үндсээр нь бөөр, элэг, уушиг, зүрх, дэлүү гэсэн таван цул эрхтнийг,цэцгийн ишээр давсаг, цөсний хүүдий, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, ходоод гэсэн 6 сав эрхтнийгхолбон дүрсэлсэн байдаг.

Хэрэв дотоод эрхтнүүд (цул сав ) эрүүл биш бол энэ нь мэдрэхүйн эрхтнүүд эсвэл тэдгээрийн чадваруудад сөрөг шинж тэмдэг байдлаар илэрдэг бөгөөд жишээ нь нүд хуурайших, цочрох, чих шуугих, хэл хагарах, уруул хатах зэрэг олон шинжүүд гардаг.

Энэхүү 5 эрхтний Төвдийн Найжан иогийн хувьд бид дотоод эрхтнүүддээ нөлөөлөхийн тулд мэдрэхүйн 5 эрхтнүүдэд дасгал хийж, массаж хийх дасгалыг та бүхэнд заах болно.

Эдгээр дасгалуудыг өдрийн аль ч цагт ажлын ширээний ард, унтахдаа чхэдхэн  минутын завсарлага авч хийхболомжтой.Биеийн хүч чадал, хөдөлгөөн багатай өндөр настангууд эдгээр хялбар дасгалуудыг хийснээр олон талын ашиг тусыг авах болно.

Төлбөр төлөх
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай