Сүлд сэргээх тарнийн массаж, бясалгал

Тарнийн эмчилгээний массаж буюу Ла энергийн эмчилгээ нь орчин цагийн шинжлэх ухаанаар өвдсөн хүний тархинд мелатонин ялгаруулахад тусалдаг сэтгэл зүйн физик эмчилгээ юм. Өөрөөр хэлбэл хүний сүр сүлд, сүнсийг сэргээх зан үйл юм.

“Ла” (Төвдөөр བླ།) энерги нь бидний  биеийг бүрдүүлдэг амин чухал хамгаалалтын энерги юм. Энэ нь бидний ухамсартай нягт холбоотой тул хүч чадал, эрч хүч, тогтвортой байдал, тод өнгө, тунгалаг байдал, аз жаргал, мэдрэмж, сэтгэл ханамжийг өгдөг.

Энэ эрчим нь сарны мөчлөгийн дагуу бидний биед эргэлддэг. Архаг өвчин, сэтгэл санааны болон бие махбодын гэмтэл, мэс заслын эмчилгээний улмаас бид энэхүү эрчмээ алдаж, уйтгар гуниг, нойрны эмгэг, дархлаа буурах, ядрах, түгшүүр зэрэг янз бүрийн өвдөлт зовиурыг мэдэрдэг.

Тэгвэл энэхүү эмчилгээ нь биеийн  энергийн тодорхой цэгүүдэд зөөлөн хүрч, хүчтэй тарнийн үсгийн үеийг дүрслэн бичих, аялгуулан унших зэрэг арга замаар таны алдагдсан “ла” энергийг сэргээж өгдөг онцлогтой.

 

Хүний Ла буюу Сүлд алдагдахад биед дараах шинжүүд илэрдэг.

  • Ядрах
  • Нойргүйдэх
  • Муу унтах- өнгөц унтах, унтаж байгаад гэнэт сэрэх, сэрвэлзэх, хар дарж зүүдлэх, таагүй мэдрэмжээр сэрэх
  • Бие болон оюун санааны унтаа идэвхигүй байдалд орох
  • Анхаарал төвлөрөлгүй болох
  • Сэтгэл түгших, байнга ямар нэг зүйлд яарах, санаа зовох
  • Шалтгаангүйгээр гуниглах, уйтгарт автах
  • Арьс үсний өнгө алдагдах
  • Юмнаас болон орноос унаж байна гэж зүүдлэх, ямар нэг юманд хавчигдсан мэт зүүд зүүдлэх
  • Бэлгийн дур хүсэлгүй болох
  • Юмнаас цочих, цочихдоо дуу алдах
  • Шалтгаан тодорхойгүй ямар нэг өвчнөөр хүнд өвдөх

Эдгээр шинж байдлын үед ТАРНИЙН МАССАЖ ЭМЧИЛГЭЭГ өөртөө хийх нь өндөр үр дүнтэй байдаг.

Төлбөр төлөх
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай