Эцэг, эхчүүд болон хүүхэд сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нарт зориулсан энэхүү ном нь үр хүүхдээ өсгөхдөө хэрхэн сайн хүн болгон хүмүүжүүлэх, хариуцлагатай болгох, гэр бүл дэх үнэ цэнийг мэдрүүлэх, тэднийг буддын шашны эерэг зарчмыг дагуу яаж амьдруулах, эх орондоо ачлалтай иргэн болгон өсгөх зэрэг зарим нэг хэрэгтэй аргуудын талаар өгүүлэх болно.
Ном нь Эцэг эхийн зөв хайр, Хүүхдийн сахилга бат, Хүүхдийн үнэ цэнэ, Хүүхдийн эрүүл мэнд гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэх ба бүлэг тус бүрт олон сонирхолтой хүүхэд өсгөхөд гардаг сайн муу зүйлүүд, хүүхдээ өсгөхдөө санаа сэдэл авч, мөрдөл болгон амьдрах жишээ, үлгэрүүдийг багтааснаараа онцлог юм.
Номын гарчгаас та ямар мэдээ мэдээлэл авч болохыг харна уу.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
Эцэг эхийн зөв хайр
Эцэг эхчүүд бол хүүхдийн бүтээгчид
Та хүүхдийнхээ анхны багш
Удамшлын нөлөө
Сайн хүүхэд гэр бүлийнхээ нэр төрийг авч явдаг
Зан чанарын өөрчлөлт
Ариун хайр
Хүүхдийнхээ үлгэр дуурайлал байх
Хүүхдийн зөн совин
Хүүхэддээ сэтгэл хөдлөлөө бүү гарга
Хүүхдээ зөвхөн хоолны цагаар юм идэхийг зөвшөөр
Хүүхэд хэзээ, хаана юу хүсдэг вэ?
ХОЁРДУГААР ХЭСЭГ
Хүүхдийн сахилга бат
Хүүхдийн дээрэлхүү занг хэрхэн засах вэ?
Хүүхдийнхээ оюун ухаанд айдас бүү үүсгэ
Хүүхдийн зөрүүд занг хэрхэн засах вэ?
Хүүхдийн атаархуу занг бага насанд нь хэрхэн засах вэ?
Хүүхэд яагаад гэнэт гэмт хэрэгтэн болдог вэ?
ГУРАВ ДУГААР ХЭСЭГ
Хүүхдийн үнэ цэнэ
Хүүхдийг бага насанд нь мөнгө хэмнэж сурга
Хүүхдийг бусдад талархаж сурга
Хүүхдийг уучлал гуйж сурга
Хүүхдийг биеэ дааж, өөрсдийгөө авч явах чадварт сурга
Хүүхдийг орчиндоо дасан зохицоход сурга
Хүүхдийг сургууль завсардахаас хэрхэн сэргийлэх вэ?
Хүүхдэд даруу байхыг заах
Хүүхдийг өөрийнхөө ур чадварыг илэрхийлж өөрсдөөрөө бахархах боломж олго
Гэр бол сургууль
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ
Хүүхдийн эрүүл мэнд
Хүүхдийн бие махбод, оюун санааны онцлогийг олж мэд
Хүүхэд насны мөн чанар
Хүүхдийн эмзэг байдал
Хүүхдийн тархины хөгжил ба биеийн онцлог
Хүүхдийнхээ биеийн онцлогт тохирсон хоолыг хийж өг
All Rights Reserved.