Самандбадраа эмнэлгийн эм, эмчилгээ нь дараах үндсэн зарчмийг баримтлан явагддаг.
ЭХНИЙ АЛХАМ – ХОРГҮЙЖҮҮЛЭХ
Зөв төрлийн хоргүйжүүлэлтийг хийснээр биеийн судас, хийн бөглөрөл, үрэвслийг арилгаж ялангуяа гэдэс болон түүний доторх хорт бодисыг гадагшлуулна. Хоргүйжүүлэлт хийгдсэнээр гэмтсэн эрхтнүүдэд зохих түвшний цусан хангамж хүрч, эсийн доторх хорт бодисыг цэвэрлэнэ.
ХОЁР ДАХЬ АЛХАМ – НӨХӨН СЭРГЭЭХ
Хоолны дэглэм, амьдралын хэв маягийг өөрчлөх, хий, мэдрэлийн гол цэгүүдийг ашиглан бүх эрхтэн, ялангуяа өвчинд нэрвэгдсэн эрхтнүүдэд зориулсан дасгал хөдөлгөөнийг хийлгэж хэвийн үйл ажиллагааг сэргээж өгнө.
ГУРАВ ДАХ АЛХАМ – ШИНЭЧЛЭХ
Гэмтсэн, суларсан эдийг ургамлын гаралтай найрлага, эмчилгээг ашиглан алхам алхмаар сэргээж, шинэчилж, залуу эрч хүчтэй болгож, эрүүл мэндийн архаг асуудлаас ангижрах боломжтой болно.
All Rights Reserved.