Та бүхнийг “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сургалтын хүрээлэнд тавтай морилно уу гэж урьж байна.
Уламжлалт анагаах ухаан бол агуу Монгол үндэстний үе дамжин уламжилж ирсэн эртний шинжлэх ухааны өв сан юм. Гэсэн хэдий ч улс төр, нийгмийн тодорхойгүй шалтгааны улмаас доройтон үгүй болох эрсдэлд орж ард иргэдийн дунд сайтар танигдаагүй, нуугдмал байдалтай олон жилийг ардаа орхисон нь харамсалтай.
Тийм учраас бид өөрийн улс орондоо төдийгүй дэлхийн улс орны иргэдэд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа билээ.
Самандбадраа эмнэлэг нь Уламжлалт анагаах ухааны тусламжыг экспортод гаргах гарцыг дэмжин брэнд болгох бодлогын хүрээнд гадаадын иргэдэд Монголын уламжлалт анагаах ухааныг таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор АНУ, Солонгос, Япон, Тайланд, Энэтхэг зэрэг орны иргэдэд алсын зайн
оношлогоо болон биет үзлэг оношлогоо хийж, байгалийн анагаах ухааны зарчимд нийцсэн органик эм эмчилгээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэн, эмчилгээний тусгай стандарт гаргаж патентжуулан, хилийн чанадад өөрийн эмнэлгийн салбараа нээн ажиллуулах зэрэг хэлбэрээр хөгжүүлэх ажлуудыг шат дараатай хийж байна.
Мөн манай баг хамт олон Монгол улсын хүн амд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг шинээр нэвтрүүлж, үзүүлж буй тусламж үйлчилгээний нэр төрөл, тоо, хамрах хүрээ, түвшингээрээ уламжлалт анагаахын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгчдийн байр суурийг эзлэн, орчин үеийн анагаахын шинжлэх
ухааны ололт, амжилт, хөгжлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэгч, хувь нэмрээ оруулагч болж чадаж байгаа нь бахархууштай.
Жил бүр олон улсын түвшинд нийцсэн, шинэ оношилгоо, эмчилгээний аргуудыг эмч мэргэжилтнүүдийнхээ хамтаар туршлага судлан өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж, Монгол хүний бие махбод, сэтгэл зүй, ажил амьдралын онцлогт тохируулан нутагшуулж, хөгжүүлж ирсэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар гадагшаа явах иргэдийн урсгалыг багасгахад онцгой хувь нэмэр оруулж байгаа юм.
Тухайлбал бид салбартаа анхдагч олон улсын ISO 9001:2015 үйлчилгээний стандарттай эмнэлэг болсноороо дэлхийн аль ч улсын иргэдийг эмчлэн сувилах боломж нээгдэж, ялангуяа судсаар оношлох, тестийн алсын зайн оношлогоо, онлайн уулзалт, зөвлөгөө, нөхөн сэргээх физик эмчилгээ, дорно дахины шилмэл үр дүнтэй уламжлалт эмчилгээнүүдээрээ үйлчилж байна. Манай байгууллага эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг тэргүүлэх түвшинд хүргэхийг зорьж Тайландын иогийн массаж эмчилгээний сургуулийг нээн ажиллуулж байгаа нь бас нэг давуу тал юм.
Хамгийн чухал нь эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлагын асуудлыг онцгой анхаарч үйлчлүүлэгчиддээ халамж анхаарлыг дээд зэргээр тавьж, эмчлүүлэгчийн сэтгэл зүйн зовиур асуудлыг эмчлэх тал дээр сургалт, судалгаа зохион байгуулж тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэлийн амар амгаланг олоход нь дэмжлэг үзүүлж ажиллах нь бидний үйл ажиллагааны нэн тэргүүний зорилт билээ.
Танд болон таны гэр бүлд эрүүл мэнд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Самандбадраа” эмнэлгийн ерөнхий захирал зөвлөх эмч Л.Баттогтох
All Rights Reserved.