Эрднийн үрэл эмчилгээ

Төвдийн эрднийн эм нь Уламжлалт анагаах ухааны хамгийн гайхалтай эмийн эмчилгээний нэг хэсэг юм. Эдгээр эмүүд нь ховор нандин ургамал, амьтан, эрдэсчулуу,  үнэт металлын орц найрлагаас бүтдэг.

Эрднийн эмийн жорнайрлага, үйлдвэрлэл, хэрэглээ нь өв уламжлагдан дамжин ирсэн маш нарийн технологитой байдгаараа онцлог. Өнөө үед Төвдөд лам хуврагууд, Оточ Маарамбууд энэхүү эмийг бэлтгэн үйлдвэрлэж байгаа батарни номын увдис шингээн хийдгээрээ нэр хүндтэй үнэт эм болж чадсан юм.

Эдгээр эмүүд нь маш хүчтэй нөлөөтэй тул зайлшгүй эмчийн заавар зөвлөмж, хяналтан дор уух шаардлагатай.

Эрднийн эмийг хорт хавдрынэ мчилгээнд өргөн хэрэглэж байна.

Хорт хавдрын эмчилгээнд Манжор, ЗодуДашел, Радна Сампил эмүүдийг гол болгон хэрэглэх ба ихэвчлэн 7 хоногт 1 удаа, 14 хоногт 1 удаа, сард 1 удаа гэх мэтээр тухайн хүний өвчний байдалд уялдуулан уухыг санал болгодог.

Өргөн хэрэглэгддэг эрднийн эмүүд

РАДНА САМПИЛ

Энэ бол уламжлалт анагаах ухааны хамгийн ховор нандин эмүүдийн нэг бөгөөд 1229-1309 оны үед бүтээгдсэн юм. 86 төрлийн эмт бодис, алт эрдсийн найрлагаас бүтсэн байдаг. Хоргүйжүүлэгч байгалийн эм гэж хэлж болно. Үүнийг уламжлал ёс жаягийн дагуу хар хөх торгонд боож савладаг.

Бүх төрлийн хоол хүнс, мах, эм, химийн болон шавьж, амьтанд хазуулсан хорыг саармагжуулах зорилгоор хэрэглэнэ. Мөн оюун санаа, мэдрэлийг тайвшруулж, хялгасан судасны цусны эргэлтийг идэвхижүүлж, өвдөлт намдаана.

Ялангуяа цус харвалт, хорт хавдрын эхний үе шат болон хавдрын өвдөлт намдаахад үр дүнтэй эмчилгээ болно.

Эрүүл хүн сард 1 удаа эрүүл мэндээ хамгаалах зорилгоор эмчийн хяналтад ууж болно.

 

ЗОДУ ДАШЭЛ

Энэхүү эрднийн эм нь 50 зүйлийн эмт бодисын найрлагатай бөгөөд үнэт металл болох мөнгө ихээр агуулсан байдаг. Үүнийг 15-р зуунд Төвдийн эмч бүтээсэн бөгөөд уламжлал ёс жаягийн дагуу хүрэн улаан өнгийн торгонд боож савладаг. Гол үйлдэл нь цуснаас халуун үрэвсэл, хорыг гадагшлуулан цэвэрлэж, мэдрэлийг сэргээж, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг. Арьсны өнгийг сэргээж, үс хумсны өсөлтийг дэмжиж өгдөг. Ялангуяа залуу хүний үс бууралтах эмгэгийг эмчилнэ.

Элгийг цэвэрлэж, ходоодыг бэхжүүлж, шарх хавдрыг анагаана. Амьдралын буруу хэвшил, хоолны дэглэм алдагдлаас үүссэн гэнэтийн өвчнүүдийн үед хэрэглэнэ. Эрүүл хүмүүсийн хувьд залуужуулах, хөгшрөлтийг зогсоох зорилгоор сард 1 удаа эмчийн хяналтад ууж хэрэглэнэ.

 

МАНЖОР

Олон төрлийн үнэт металл, эрдсийн холимог бүхий энэхүү эм нь 108 орц найрлагатай бөгөөд халуун, хүйтэн өвчний алинд ч тохирох тэгш чанартай байдаг.
1229-1309 оны үед бүтээгдсэн жор юм. Уламжлалт ёс жаягийн дагуу улаан өнгийн торгонд боож савласан байдаг. Гол үйлдэл нь хүний 404 төрлийн өвчний шалтгаан болох хий, шар, бадган, цус, шар усны өвчнүүд, дотор эрхтний бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай. Бүх төрлийн хордлого, үрэвсэлт өвчнүүд, халдварт өвчин, дотор гадар шарх, гэмтэл, хоолойн хавдар, арьсны өвчнүүдийн үед өндөр үр дүнтэй.
Хөгшрөлтийг удаашруулж, амьдралыг уртасгадаг. Эрүүл хүн өвчнөөс сэргийлэх зорилгоор эмчийн хяналтад ууж хэрэглэнэ. Энэхүү эмийг насан эцэслэж байгаа хүнд уулгавал муу заяанд унахаас аварна гэж бичсэн байдаг. Эмийн үйлчлэл нь олон жилийн туршид нөлөөллөө хадгалдаг.

 

ШҮР 25

Энэхүү эмийг эртний алдарт эмч Шасандара Лагшми өөрийн амийг аврахийн тулд бүтээсэн гэж бичсэн байдаг. 25 төрлийн орц найрлагтай бөгөөд шүр, сувд, оюу, номин, соронз, арур, агар мод зэргийн голлох эмт бодисоос бүрдсэн юм. Уламжлалт ёс жаягийн дагуу
ягаан өнгийн торгонд боож савласан байдаг. Гол үйлдэл нь тархийг сэргээж, сувгийг идэвхижүүлж, илүүдэл халууныг гадагшлуулан, өвдөлтийг намдаана. Цус харвалт, саа саажилт, мэдрэхүй, хөдөлгөөний алдагдал, толгойн өвдөлт, гэмтэл, уналт таталт, архаг ядаргаа, стресс, мэдрэлийн эмгэгүүд, үе мөчний өвчний үед өндөр үр дүнтэй. Мөн гадны сөрөг муу эрчим хүчнээс хамгаалах ба тархи, мэдрэлийн  залуужуулдаг гэж үздэг. Эрүүл хүн тархиа амрааж, стрессээс өөрийгөө хамгаалах, амьдралыг өөдрөгөөр харах үзлийг төлөвшүүлэхийн тухайд эмчийн хяналтад ууж хэрэглэж болно.

 

ОЮУ 25

25 төрлийн орц найрлагатай бөгөөд үнэт чулуу болох оюу, шүр, сувд болон агар, зандан, брагшун, 3 үр зэргийн голлох эмт бодисоос бүрдсэн. Сэрүүн чанартай, уламжлалт ёс жаягийн дагуу оюу чулууны өнгөт цэнхэр ногоон торгонд боож савласан байдаг. Гол үйлдэл нь элэгний бүх төрлийн эмгэг, хүнс болон архины хордлого, хэвлийн хөндийн эрхтний хорт хавдар буюу элэг, ходоод, нойр булчирхай, дэлүү зэргийн хавдрын үед хэрэглэнэ. Толгой өвдөх, даралт ихсэх, элэгнээс шалтгаалсан нүдний өвчин, ходоод элэгнээс үүдэлтэй хоолны дуршил алдагдах эмгэг зэрэгт өндөр үр дүнтэй. Мөн цаг агаар, орчны өөрчлөлтөөс үүссэн сөрөг хямралын үед хэрэглэнэ. Эрүүл хүн  өвчнөөс сэргийлэх, элэг хамгаалах, дархлаа дэмжих зорилгоор эмчийн хяналтад ууж болно

.

 

ДАНЖОР РИЛНАГ ЧЭНМО

Энэхүү эм нь архаг, хүнд явцтай бүх төрлийн өвчинд зориулагдсан тусгай жор юм. 100 гаруй төрлийн орц найрлагатай бөгөөд цэвэршүүлж хоргүйжүүлсэн мөнгөн ус, үнэт чулуу, эмт ургамлуудыг агуулсан байдаг. Гол үйлдэл нь архаг өвчин, халуун үрэвсэлт өвчнүүд, ходоод гэдэсний хямрал, харшил, үе мөчний эмгэг, цусны өвчин, мэдрэлийн эмгэг, ходоод элэгний хавсарсан өвчин, бүх төрлийн хоол хүнс, хүнд металл, химийн хор, хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэлтэй өвчний үед өндөр үр дүнтэй. Ялангуяа ясны бүтцийг бэхжүүлнэ. Эрүүл хүн өвчнөөс сэргийлэх зорилгоор эмчийн хяналтад ууж хэрэглэнэ.

ЖАГРИЛ ЧЭНМО

Энэхүү эм нь 40 төрлийн орц найрлагаас бүрдэх ба цэвэршүүлж номхотгосон төмрийн нунтаг, соронз, 3 үр, брагшун, хач гүргүм зэргийн голлох эмт бодис агуулсан байдаг. Гол үйлдэл нь нүдний архаг өвчин, болор цайх, нулимс гоожих, нүдэнд цус харвах, гэрэл гялбах, хараа муудах, сохрох, нүд халуу оргих, салхинд нулимс гоожих, хуурайших, хавагнах, нүдний алим дээр мах ургах, нүд нээж хаахад бэрхшээлтэй байх, лакримал булчирхайн халдвар, нүдний мэдрэлийн эмгэг, хүнд хорны улмаас болорт өөрчлөлт орох, нүдэнд тууралт өгөх, шарлах зэрэг өвний үед өндөр үр дүнтэй. Эрүүл хүн нүдээ хамгаалах зорилгоор эмчийн хяналтад ууж болно.

СУВД 25, СУВД 70

Энэхүү эмийг тархи, мэдрэлийн өвчний үед түлхүү хэрэглэнэ.

 

Бренд эмчилгээ

Унших

Бусад эмчилгээ

Унших
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай