Нируха буюу бүдүүн гэдэсний хоргүйжүүлэх цэвэрлэгээ

Эмчилгээний үр өгөөж

  • Хорт бодисыг арилгана: Бүдүүн гэдэс болон биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
  • Эрчим хүчийг тэнцвэржүүлнэ: Хий, шар, бадганы эрчим хүчийг тэнцвэржүүлж, сэргээн дэмжинэ.
  • Хоол боловсруулах эрхтний хямралыг намдаана: Гэдэсний хөдөлгөөнийг зохицуулах замаар өтгөн хатах, гэдэс дүүрэх, хий болон бусад хоол боловсруулах эрхтний таагүй байдлыг арилгахад тусалдаг.
  • Эд эсэд тэжээл өгнө: Биеийн эд эсийг чийгшүүлж, залуужуулж, эрч хүч, тамир сэлбэж эрүүл мэндийг дэмжинэ.
  • Нөхөн үржихүйн тогтолцоог дэмжинэ: Сарын тэмдгийн саатал, үргүйдлийн асуудлыг шийдэж, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих замаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд дэмжлэг өгнө.
  • Үе мөчний хөдөлгөөнийг сайжруулна: Үе мөчийг бэхжүүлэх, хөшүүн байдлыг хөнгөвчлөх, хөдөлгөөнийг сайжруулахад тусалдаг.
  • Мэдрэлийн системийг тайвшруулна: Мэдрэлийн системийг тайвшруулж, стресс, түгшүүрийг бууруулж, сэтгэл санааны тайван байдлыг бий болгоно.

Анхааруулга:

Нируха эмчилгээг зөв тун, найрлага болон хугацаагаар хийлгэхийн тулд бэлтгэгдсэн туршлагатай уламжлалт анагаахын лицензтэй эмч хийх ёсттой.

Эмчийн зааваргүй, илүүдэл зохисгүй хэрэглээнээс зайлсхийх нь таны эрүүл мэндийг сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхэд тусална.

  Зөвлөгөө:

Мэргэшсэн эмчтэй зөвлөлдөж эмчилгээг эхлүүлээрэй. Эмч таны эрүүл мэндийг үнэлж, биеийн тэнцвэргүй байдлыг тодорхойлж, тохирох төрлийн тун, хоног хугацааг гаргаж өгөх болно.

 

Бренд эмчилгээ

Унших

Бусад эмчилгээ

Унших
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай