Ургамлын хандтай сүү болон ясны шөлөн ванн эмчилгээ

Бодисын солилцооны үйл ажиллагаа алдагдсанаас үүссэн эсийн хорт бодисууд нь биеийн сувгийг хааж олон төрлийн эмгэг үүсгэдэг.  Үүнийг эмт ванн эмчилгээгээр засах боломжтой юм.

Ургамлын ханд бүхий ваннанд орох эмчилгээ нь мэдрэл-булчингийн тогтолцооны эмгэг, остеоартрит, миалгиа, фибромиалгиа, саажилт гэх мэт өвчин эмгэгийг эмчлэхэд маш их тустай. Ялангуяа булчингийн өвдөлт, үе мөчний хөшүүн байдал, арьсны өвчнийг намдаах үйлчилгээтэй байдаг.

Мөн Хий, бадганы шалтгаантай хүндэрсэн өвчний улмаас үүсдэг эмгэгүүдэд илүү үр нөлөөтэй.

Сүүтэй эмт ванн эмчилгээ нь зуны улиралд хамгийн тохиромжтой. Энэ толгой өвдөх, нойргүйдэл, стресст орсон хүмүүст маш үр дүнтэй эмчилгээ юм. Энэхүү тэжээл өгөх, чийгшүүлэх эмчилгээ нь сэтгэлийн түгшүүр, хурцадмал байдлыг арилгаж, арьсыг эрүүл залуу болгоно.

Ясны шөлөн эмт ванн нь гүн тайвшруулахад тусалдаг ядаргааны эсрэг эмчилгээ юм. Ялангуяа нойргүйдэл, сэтгэлийн хямрал, стресстэй холбоотой бусад асуудлуудыг арилгадаг.

 

Эмчилгээний үр өгөөж

  • Нойргүйдэл, толгойн өвдөлт, мигрень, чих хамар хоолойн өвчин, мэдрэлийн эмгэг гэх мэт өвчинд үр дүнтэй.
  • Стресс, сэтгэл зүйн дарамтыг арилгана.
  • Тархины үйл ажиллагаа, төвлөрөл, ой санамжын чадварыг нэмэгдүүлнэ.
  • Бүх биеийг тайвшруулж , булчингийн блокуудыг арилгана
  • Эв найрамдал, амар амгалангийн мэдрэмжийг өгнө.
  • Нуруу, үе мөчний уян хатан байдлыг сэргээнэ.
  • Сүү болон ясны шимийн гайхалтай нөлөө нь арьсыг чийгшүүлж, тэжээл өгнө.
  • Бүх биеийг залуужуулна.
  • Арьсан доорх эд, булчингийн давхаргыг сайжруулна

 

 

Бренд эмчилгээ

Унших

Бусад эмчилгээ

Унших
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай