Ёкчо буюу очирт саваа эмчилгээ

Төвдийн анагаах ухааны Югжой (Ёгчо) буюу “чирт саваа” гэж нэрлэдэг Тарнийн эмчилгээ нь тусгайлан бэлтгэсэн савааг ашиглан хийдэг өвөрмөц эмчилгээ юм.

Энэхүү эмчилгээг буддын шашны тарнийн ухааны иогчид өөрсдийн бие махбодоо эмчлэх зорилгоор анх боловсруулсан юм. Энэ нь Төвдийн уламжлалт эмчилгээний аргуудын нэг бөгөөд бясалгалын хүрээнд өөрийгөө эдгээх зорилгоор хэрэглэж байсан уламжлалтай.

Цохилтот саваа эмчилгээг нэг төрлийн иогийн “анхны тусламж” гэж хэлж болох ба Төвдийн бясалгагчид “биеийн саад тотгорыг”  (биеийн болон оюун санааны шалтгаан тодорхойгүй эмгэгүүд ) эмчлэхэд ашиглаж байсан юм.

Эмчилгээний үр өгөөж

  • Толгой эргэх, өвдөх, чих дүлийрэх, хүзүү мэдээ алдах, саажих, гоёотох, хэлэнд таагүй мэдрэмж үүсэх, гар, хөл, үе мөч өвдөх, доголох, мэдээ алдах, саажилт, зүрх сэтгэлийн таагүй байдал зэрэгт үр дүнтэй.
  • Биеийн дээд хэсгийн өвдөлтийн үед,  дээш гүйгч хий бөглөрөх, амь баригч хийн хямралаар галзуурах, элэгний хүйтэн, хавдар, элэг хавагнах, ходоодны архаг өвчин , хоол боловсруулах замын гал муудах, өрцний эмгэг, ханиадтай холбоотой өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг, гэдэсний ханиад, бөөрний булчирхай, эмэгтэйчүүдийн өвчин, хаван үүсэх, хоолой өвдөх, хэл яриа алдагдах зэрэгт эмчилгээний үр нөлөөтэй

 

Бренд эмчилгээ

Унших

Бусад эмчилгээ

Унших
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай