ЛА массаж буюу сүлд сэргээх энергийн эмчилгээ

Сүлдний иллэг нь янз бүрийн хэлбэр, өнгийг дүрслэн харуулах, сүлд орших газрын өөр өөр цэгүүдэд тохирох дуу авиа буюу тарнийн авиаг аялгуулан уншдаг сэтгэл зүйн физик эмчилгээ юм.

Эн эаргыг Төвдийн уламжлалт анагаах ухаанд байдаг хамгийн дээд энерги болох алдагдсан Ла энергийг нөхөхөд ашигладаг.

“Ла” (Төвдөөр བླ།)  энерги нь бидний биеийг бүрдүүлдэг амин чухал хамгаалалтын энерги юм. Энэ нь бидний ухамсартай нягт холбоотой тул хүч чадал, эрч хүч, тогтвортой байдал, тод өнгө, тунгалаг байдал, азжаргал, мэдрэмж, сэтгэл ханамжийг өгдөг.

Энэ эрчим нь сарны мөчлөгийн дагуу бидний биед эргэлддэг. Архаг өвчин, сэтгэл санааны болон бие махбодын гэмтэл, мэс заслын эмчилгээний улмаас бид энэхүү эрчмээ алдаж, уйтгар гуниг, нойрны эмгэг, дархлаа буурах, ядрах, түгшүүр зэрэг янз бүрийн өвдөлт зовиурыг мэдэрдэг.

Хүний Ла буюусүлд энерги хэрхэн алдагддаг вэ?  

  1. Мэс засал хийх, цус авах, зүү тавих зэрэг инвазив эмчилгээний үед тухайн байршилд сүлд оршиж байгаа бол
  2. Хэрэв Ла сүлдний үүд нээлттэй байвал
  3. Ад тотгор амьд махбодоос сүлдийг хулгайлдаг
  4. Гэмтэл (бие махбодын, сэтгэл санааны )
  5. Олон жилийн айдас, шок, стресс

Хүний Ла буюу сүлд алдагдахад биед дараах шинжүүд илэрдэг.

  • Ядрах
  • Нойргүйдэх
  • Муу унтах- өнгөц унтах, унтаж байгаад гэнэт сэрэх, сэрвэлзэх, хар дарж зүүдлэх, таагүй мэдрэмжээр сэрэх
  • Бие болон оюун санааны унтаа идэвхигүй байдалд орох
  • Анхаарал төвлөрөлгүй болох
  • Сэтгэл түгших, байнга ямар нэг зүйлд яарах, санаа зовох
  • Шалтгаангүйгээр гуниглах, уйтгарт автах
  • Арьс үсний өнгө алдагдах
  • Юмнаас болон орноос унаж байна гэж зүүдлэх, ямар нэг юманд хавчигдсан мэт зүүд зүүдлэх
  • Бэлгийн дур хүсэлгүй болох
  • Юмнаас цочих, цочихдоо дуу алдах

Эдгээр шинж байдлын үед сүлдний массаж хийх нь өндөр үр дүнтэй байдаг.

Бренд эмчилгээ

Унших

Бусад эмчилгээ

Унших
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай