Хэвлийн массаж эмчилгээ

Хэвлий нь ихэвчлэн сэтгэл хөдлөлийг хадгалдаг газар бөгөөд энэ хэсгийн эрүүл мэнд нь маш чухалд тооцогддог. Ялангуяа хэвлийн орчинд ямар нэг мэс засал хийлгэсэн бол бие махбод, сэтгэл санааны гэмтэл, сорвижилт үүсч, анхаарал халамж тавихгүй бол дотогшоо хатуурч, таталдах, эсвэл суларч унжих, хөөнгө үүсэх зэрэг нөлөө гардаг.

Хэвлийд иллэг хийх нь дотоод эрхтний үйл ажиллагааг оновчтой болгох замаар хорт бодисыг хурдан боловсруулахад түлхэц өгч, биеийн цөмд байрладаг эмгэг төрүүлэгчдийг тараахад тусалдаг. Наалдац, бөглөрөл, өвдөлт, хөдөлгөөний хомсдол, өтгөн хатах, сул гэдэс зэргийг энэхүү массаж эмчилгээгээр шийдэж болно. Хэвлийн массаж эмчилгээг бусад эмчилгээтэй хавсарснаар үйлчлүүлэгчийн биеийн байдал богино хугацаанд сайжирч, эд эрхтний хэвийн орон зай үүсэж, бие сэтгэлд хөнгөхөн мэдрэмж төрж, шим тэжээлийг шингээх чадвар нэмэгддэг.

Эмчилгээний үр өгөөж

  • Бие сэтгэлийн гүнд хадгалагдсан стресс түгшүүр, хорт бодисыг гадагшлуулахад тусална.
  • Эд эсэд чөлөөт орон зай үүсгэнэ.
  • Хийг хөдөлгөж бүх биед физиологийн өөрчлөлт хийх боломжийг олгоно.
  • Дааврын болон дотоод шүүрлийн тэнцвэргүй байдлыг арилгана.
  • Эд эсийг нөхөж, тэжээл өгнө.
  • Аарцаг ба дотоод эрхтнүүдийн зөв байрлал, биеийн галбирт нөлөөлдөг.
  • Дархлааны үйл ажиллагааг сайжруулна.
  • Биеийн эрч хүчийг нэмэгдүүлнэ.
  • Цусны урсгал болон чанарыг сайжруулна.
  • Диафрагмыг суллаж, амьсгалыг сайжруулахад тусална.
  • Гэдэс дүүрэх, ходоодны хямралыг багасгана.
  • Ашигтай шим тэжээлийн шимэгдэлтийг сайжруулна.
  • Өвдөлт намдаах үйлчилгээтэй.
  • Сарын тэмдгийн мөчлөгийг сайжруулна.
  • Эрүүл сэтгэл хөдлөлийн холбоог дотор эрхтний үйл ажиллагаатай холбогдохыг дэмжинэ.
  • Зүрх, гэдэс, тархины эрүүл холбоог бий болгоно.
  • Өтгөн хатах, суулгах, рефлюкс
  • Нурууны зовиур
  • Хязгаарлагдмал, гүехэн амьсгалыг засна.
  • Хордлого ба цусны зогсонги байдлыг багасгана.
  • Сэтгэл санааны уналтад орох, санаа зовомтгой болох, уур уцаар ихсэх хандлагыг багасгана

 

Бренд эмчилгээ

Унших

Бусад эмчилгээ

Унших
Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай Бидний тухай