Суваг, хэрдсийн дагуу гараар илэх, нухах, үрэх, чичиргээж доргиох аргаар арьс, арьсан доорхи өөхлөг эд, булчин, хөлс, тосны булчирхайд сэдээлт өгч улмаар цусны эргэлт, тунгалгийн сувгаар дамжуулан хий цусны гүйдлийг тэгшитгэж мэдрэл, дотор эрхтэний үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийг намдаах, биеийн алжаал ядаргаал тайлах зорилготой юм.
Манай эмнэлгийн эмчилгээний массаж нь хүний амьдралын эрчим хүчний гол цөм болсон хүйсний чакра болон хэвлийн хэсэгт тусгай эмийн ургамлын тос болон иллэгийн арга зүйгээр массаж хийдгээрээ онцлог юм. Мөн эмийн ургамлын тосон бигнүүрээр чангарсан, өвдөлттэй булчинг халааж тайвшруулж өгдөг.
All Rights Reserved.