Самандбадраа эмнэлгийн үүсгэн байгуулагч, захирал, зөвлөх эмч Л.Баттогтох нь 2004 онд “Оточ Манрамба” дээд сургуулийг “Уламжлалт анагаахын хүний их эмч” мэргэжлээр сурч төгссөн. Мэргэжлээрээ 20 жил тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай залуу эмч юм.
Мөн Тайландын иогийн массаж эмчилгээ, Рэуси Даттон иогийн дасгал эмчилгээний сургагч багш мэргэжилтэй.
Буддын уламжлалын тарнийн эмчилгээгээр сэтгэл зүйн өвчин, асуудлыг эмчлэхдадлага туршлага эзэмшсэн бөгөөд дасгал хөдөлгөөнийг тарнийн эмчилгээтэй хослуулсан бясалгал эмчилгээг зааж сургадгаараа үйлчлүүлэгчийн талархлыг хүлээж чадсан юм.
Түүний судалгааны ажлын сонирхол чиглэл нь өвчтөний эрүүл мэндийн асуудлыг зурхайн ухаанаар тооцон гаргах аргачлал бөгөөд үүнийхээ дагуу эмнэлгийн үйлчилгээндээ эрүүл мэндийн зурхай зурлага, засал ном гэсэн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь онцлог.
Мөн оюутан ахуй цагаасаа уламжлалт анагаахын сонгодог эмчилгээ болох Хануур засал эмчилгээг сонирхон түүгээрээ мэргэшин 20 жилийн дадлага туршлага хуримтлуулсан тул үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндтэй Хануур заслын эмч болсон.
Л.Баттогтох эмч нь Монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулахаар ихээхэн идэвхи чармайлттай ажиллаж байгаа ба ард иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор их дээд сургуулиудын оюутан сурагчид, албан байгууллага, хувь хүн, эмчлүүлэгч өвчтөнүүддээ тогтмол сургалт, лекц семинар явуулан ажиллаж байна.
Л.Баттогтох эмчийн үүсгэн байгуулсан Самандбадраа эмнэлэг нь “Оточ Манрамба” ИС болон “Этүгэн” ИС, АШУҮИС-ийн оюутан сурагчидыг болон эмч мэргэжилтнүүдийг сайн дурын үндсэн дээр дадлагажуулан, ажлын байраар тасралтгүй ханган ажиллахаас гадна өөрийн эмнэлгийн үндсэн ажилтнуудаа дэмжин эмнэлгийн боловсон хүчний хөгжлийн бодлогыг байнга хэрэгжүүлэн ажилладаг. Одоогийн байдлаар нийт 22 эмч мэргэжилтэн, эмнэлгийн туслах ажилтнуудыг ажлын байраар ханган ажиллаж байна.
Байгуулагдсан цагаасаа дотоод гадаадын 60000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй үзүүлж ирсэн арвин туршлагатай.
Тэрээр нийгмийн өмнө хариуцлагатай, эерэг нөлөөтэй байхыг эрхэмлэдэг бөгөөд эмзэг давхаргын иргэд, орон гэргүй, хүнд өвчтэй, 70-с дээш насны ахмадууд, асрах газрын хүүхдүүд, эмнэлгийн тусламж төдийлөн авч чаддаггүй хөдөө орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулж, мөнгөн болон эд материал хувцас, хоол хүнсний хандив үзүүлж хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг.
Хилийн чанадад амьдарч байгаа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч жил бүр төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө, уламжлалт эм эмчилгээгээ хүргэн ажилласаар байгаа юм.
Л.Баттогтох эмчийн эмхэтгэж орчуулж тайлбарласан Бясалгал иог, тарнийн эмчилгээний шарын авлагаууд:
All Rights Reserved.