Хэвтэн эмчлүүлэхэд шаардагдах хувийн эд зүйлс
Самандбадраа эмнэлэгт амрахаар ирэхдээ дараах бичиг баримт, хувийн эд зүйлс, дагалдах хэрэгслийг авчрах шаардлагатай.
- Иргэний үнэмлэх
- Эмнэлгийн карт, шинжилгээ
- Дулаан, зөөлөн ултай тавчик
- Хөвөн даавуун материалаар хийсэн энгийнхувцас
- Оймс, дотуур хувцас
- Эмчийн заалтаар уудаг эмүүд
- Дасгал иог хийхэд зориулсан тав тухтай хөнгөн хувцас
- Дулаан ноосон өмд цамц, халад
- Ариун цэврийн хэрэглэл, оо, сойз, саван, шампунь, 00-ын цаас
- Ор хөнжлийн даавуу, дэрний уут
- Банны алчуур 2 ширхэг, нүүр гарын алчуур 2 ширхэг
- Унших дуртай ном сэтгүүл
Нэмэлт мэдээлэл
- Эмчилгээний явцад эдгээх үр нөлөөтэй эмийн ургамлын ханд бүхий тосоор иллэг массаж хийдэг бөгөөд үүнийг биеэсээ бүрэн угаахгүй байхыг зөвлөж байна.
- Зарим тохиолдолд тос нь таны хувцсанд толбо үүсгэх магадлалтай тул угаахад хялбар хөвөн даавуун хувцас өмсөхийг зөвлөж байна.
- Хоолны танхимд орохдоо цэвэр халад, нэг удаагийн малгай өмсөхийг санал болгож байна.
- Манай эмнэлэг бүх үйлчлүүлэгчиддээ зориулж дасгалын үеэр иогийн дэвсгэрээр хангадаг тул та гэрээсээ авчрах шаардлагагүй.